Өмнөд Солонгос ОХУ руу суудлын автомашин нийлүүлэхийг хориглолоо
2023-12-26

 

Өмнөд Солонгосын засгийн газар Орос, Беларусь руу нийлүүлэхийг хориглох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлж, энэ жагсаалтад 682 төрлийн бүтээгдэхүүн нэмж оруулжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Өмнө нь БНСУ Орос, Беларусь руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын жагсаалт батлаж байсан бөгөөд энэ жагсаалтад 682 бүтээгдэхүүнийг нэмж багтааснаар нийтдээ 1159 төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусь руу нийлүүлэхийг хязгаарлахаар болжээ. Шинээр жагсаалтад багтаасан бараа бүтээгдэхүүнд барилгын хүнд тоног төхөөрөмж, цэнэглэх боломжтой батарей, нисэхийн техникийн сэлбэг, 2000куб.см-ээс дээш эзлэхүүнтэй хөдөлгүүр бүхий суудлын автомашин багтсан байна.

 

Өмнөд Солонгос 2022 оноос эхлэн Орос руу шинэ автомашин нийлүүлэхийг хориглосон. Энэ хоригт 50 мянган доллараас дээш үнэтэй автомашинууд багтаж байв. Харин Европын холбоо 2023 оны зургадугаар сард хориг тавьж, Орос руу 1,9 литрээс дээш эзлэхүүн бүхий хөдөлгүүртэй цахилгаан машин болон хосломол хөдөлгүүртэй шинэ, хуучин машин нийлүүлэхийг хориглож байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин