Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
2023-12-26

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан болно. Барилдаан энэ сарын 29-ний өдөр буюу баасан гарагт "Монгол бөхийн өргөө"-нд болох юм. 

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. хэмээсэн заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон байдаг. 
 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах үзүүрлэж байв. 

Shuud.mn
Сонин хачин