Бяцхан гимнастикчид Японы Шион цом-2023 тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2023-12-27

Япон Улсын Осака хотноо энэ сарын 23-25 -ны өдрүүдэд “Шион цом-2023” уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Япон, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, Тайвань, Хонконг зэрэг долоон улсын 24 клубийн 490 тамирчид өрсөлдөв.

 

Манай улсаас  уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн 12-оос доош буюу бага насны ангилалд 13 тамирчин, дасгалжуулагч багш Б.Эрдэнэзаяагийн удирдлагад амжилттай оролцлоо.

 

Тэмцээний амжилтаас дурдвал:

 

  1. Багийн төрөлд: Starlit-1 дүгээр баг 10.850 оноогоор (Тамирчин Ц.Билгүүндарь, О.Аялгуу, М.Энхжин, Б.Энхжин, Х.Хулангоо) нар тусгай байр.
  2. Ганцаарчилсан төрөлд: 2016-2017 оны хүүхдийн ангилалд 20 тамирчид өрсөлдсөнөөс Мөнх-Одын Энхжин 25.150 оноогоор тусгай 5-р байр, Одбаярын Аялгуу 23.200 оноогоор тусгай байр, Төмөрбаатарын Хулан 23.150 оноогоор тусгай 7-р байрт.
  3. 2015 оны ангилалд: 29 тамирчид өрсөлдсөнөөс Баярдоржийн Жаргалан 20.700 оноогоор тусгай 6-р байр.
  4. 2014 оны ангилалд: 19 тамирчид өрсөлдсөнөөс Батсуурийн Ану-Үжин 24.350 оноогоор 3-р байр хүрэл медаль.
  5. 2013 оны ангилалд 46 тамирчид өрсөлдсөнөөс Энхтайвангийн Цэцэн 29.300 оноогоор тусгай 6-р байр.
  6. 2012 оны ангилалд 30 тамирчид өрсөлдсөнөөс Өлзийбатын Амина 27.100 оноогоор тусгай 5-р байрт тус тус шалгарсан байна.
Shuud.mn
Сонин хачин
Баяр хүргэе
2023-12-30