Израил дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас олон хүн амиа алджээ
2023-12-27

Израил, ХАМАС-ын дайны улмаас Газын зурваст энгийн иргэд өдөр бүр олноор амиа алдсаар байна. Израилын тал ХАМАС-ын алан хядагчдыг эмнэлэг, дүрвэгчдийн хуаранд нуугдаж байгаа гэж үзсэний улмаас энгийн иргэд олноор хоргодож буй газруудад цохилт өгсөөр байгаа юм. 

 

Энэ удаад Иордан голын Баруун эрэг дэх Нур-Шамс дүрвэгчдийн хуаранд Израилын арми цохилт өгсний улмаас зургаан хүн амиа алдсан гэж Аль Майден суваг мэдэлжээ. Түүнчлэн олон хүн шархадсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нур-Шамс орчимд Израилын армийн цэргийн алба хаагчид болон ХАМАС бүлэглэлийн дайчдын хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа аж. Түүнчлэн өнөөдөр ЦАХАЛ Иордан голын Баруун эргийн хэд хэдэн суурин газар руу давшихаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин