Apрle ухаалаг цаг үйлдвэрлэхдээ бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ
2023-12-27

Apple Корпораци АНУ-д ухаалаг цагныхаа борлуулалтыг зогсоожээ. Энэ нь АНУ-ын Олон улсын худалдааны комиссын шийдвэртэй холбоотой гэж NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Apple корпораци ухаалаг цаг үйлдвэрлэхдээ гуравдагч этгээдүүдийн оюуны өмчийг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан нь тогтоогджээ. Улмаар 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн компанийн онлайн захиалгаас Apple Watch Series 9 болон Apple Watch Ultra 2 ухаалаг цагийг хассан бол 12 дугаар сарын 26-ны өдөр АНУ даяарх дэлгүүрүүдээр эдгээр цагийг худалдахыг зогсоосон байна. 

 

Компанийн зүгээс энэ асуудалтай холбоотой тодорхой тайлбар өгөөгүй, шинэ загварын цагийг зах зээлд аль болох хурдан эргүүлэн нэвтрүүлэхийн тулд холбогдох арга хэмжээг авна гэж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин