Салаавч гаргасан жолоочийг торгож, жолоодох эрхийг гурван сараар хасчээ
2023-12-27

Олон нийтийн цахим сүлжээний "Paparazzi Traffic Mongolia" цахим грүппэд автомашинтай иргэн урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний эсрэг салаавч гарган хэл амаар доромжилсон агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.

 

Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгчийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох, 3 сар жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулжээ.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭРХИЙГ 2 ЖИЛЭЭР ХАСАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН.
2023-12-31
Аль урсгалаар явах ёстойгоо ч мэддэггүй энэ малнуудаас ахиад шалгалт авч байж үнэмлэх олгох хэрэгтэй.
2023-12-28
Иргэн:
50-хан мянгаар торгуулиад 3-хан сараар эрхээ хасуулдаг том артай нөхөр юм. Овоо муу гар вэ. Мань мэтийнхийг бол хэдэн жилээр эрх хасаад хаяна биз
2023-12-27
САЙН БАЙНА, ЗӨВ ЗӨВ
2023-12-27