Ханжоугийн техникийн коллеж сургалтад зориулж онгоц худалдан авчээ
2023-12-27

Хятадын Ханжоу хотын Техникийн коллеж оюутнуудын сургалтад зориулж онгоц худалдан авчээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна. 

 

Тодруулбал, Ханжоугийн техникийн коллеж Airbus A320 онгоц худалдан авсан бөгөөд сургуулийн нутаг дэвсгэр дээр онгоцыг суурилуулах ажлыг 12 дугаар саоын 25-ны өдөр эхэлжээ. Энэ онгоцыг AirCanada компани ашиглалтаас хассан ч нислэг үйлдэх боломжтой аж. Техникийн коллеж энэ онгоцыг оюутнуудын дадлага ажилд зориулан 2,1 сая доллараар худалдан авчээ. 

 

Ингэснээр, 2024 онд Airbus A320 онгоцыг судлах хчиээл онгоцны техник үйлчилгээ, агаарын үйлчилгээ хөтөлбөрт багтах юм байна. Энэ хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны тоо 400 гаруй байгаа аж. 

Хятадын нисэхийн сургуулиуд техникийн жинхэнэ загварыг худалдан авах нь түгээмэл үзэгдэл юм. Тухайлбал Гуандун, Юньнань, Шаньдун зэрэг мужуудын коллежид жинхэнэ онгоцыг сургалт дадлагад ашигладаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бат:
Манай сумын багш нар эвдчинээ гээд компьютэртээ ойртуулдаггүйшд баахан компьютэр нэг өрөөнд түгжээстэй, шороо дараастай ккк
2023-12-28
manai MIS iin hashaand ch baidag shd
2023-12-27