Ялалтаа тэмдэглэж наргисан тамирчны эрхийг хасжээ
2023-12-27

Хятадын шатрын аварга ялалтаа тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эрхээ хасуулжээ. Энэ талаарх мэдээллийг South China Morning Post сонин дамжуулсан байна. 

 

Тодруулбал, 2023 оны Хятадын сянци шатрын аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд болж, 48 настай  Янь Чэнлун аварга болжээ. Шувтаргын шатны тэмцээн өндөрлөсний дараа тэрбээр бусад шатарчдын хамт ялалтаа тэмдэглэсэн байна. Улмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас зочид буудлын өрөөнийхөө угаалгын өрөөний шалан дээр хүндээр бие зассан аж. 

 

Энэ нь зочид буудлын өмч хөрөнгөд хохирол учруулсан гэж буудлын захиргаа үзэж, Хятадын сянци шатрын холбоонд ханджээ. Ингээд буудалд хохирол учруулсан, олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэргээр аварга цол болон 14 мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг хурааж, нэг жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Санаж явхад илүүдэхгүй тамирчид минь хаана ч ялсан, ялагдсан бай биеэ л зөв авч явах нь зөв шүү даруу байх нь бас нэг хүний сайхан чанарын эрдэм шүү...
2023-12-28
Иргэн:
Хөөрхий жорлонгийн суултуур дээр сууж байна гэж л андуурсан байх даа. Согтуу хүний балаг аа гэж дуусахгүй юм даа
2023-12-27