Монголд хоккейн КХЛ лигийн албан ёсны тоглолт болно
2023-12-27

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдаанаар ирэх онд шайбтай хоккейн албан ёсны нэг тоглолтыг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. 


“КХЛ”-ийн албаны төлөөлөгчид Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, БТСУХ-ны удирдлагуудтай санал солилцож, монголд болох тус тоглолтыг ирэх оны гуравдугаар сард зохион байгуулахаар тогтлоо. “КХЛ” лигийн хоёр шилдэг багийн тоглолт болохоос гадна өсвөр, залуучуудын дунд мастер класс сургалт зохион байгуулах юм. 

 

“КХЛ” лигийн тухайд, 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөн дивизонд дөрвөн орны 23 багийн дунд жилд нийт 782 тоглолт зохион байгуулдаг байна.


“КХЛ” лигийн ерөнхийлөгчийн албыг олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Алексей Морозов хашиж байна. 

Shuud.mn
Сонин хачин