Либери улсад дэлбэрэлт болсны улмаас 40 хүн амиа алджээ
2023-12-28

Өнгөрсөн лхагва гарагт, 12 дугаар сарын 27-ны өдөр Либерийн Тотота хотод бензин тээвэрлэж явсан автоцистерн онхолдож, дараа нь дэлбэрсний улмаас олон хүн амиа алджээ. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, автоцистерн дэлбэрсний улмаас 40 хүн амиа алдаж, 83 хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн дотор 6-9 насны гурван хүүхэд байсан гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Либерийн хэвлэлүүдийн дамжуулснаар, түлш ачсан цистерн онхолдсоны дараа хотын оршин суугчид канистр аван, бензин авахаар олноор очсон гэнэ. Тэд ийнхүү бензин авахыг оролдож байх үед дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин