Хятадад цахилгаан дугуй шатсаны улмаас дөрвөн хүн амиа алджээ
2023-12-28

Хятадын нийслэл Бээжин хотод цахилгаан дугуй шатсаны улмаас олон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээллийг Хятадын Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  Бээжин хотын Чаоян дүүргийн Дунсиндиан тосгонд пүрэв гарагийн өглөө гал гарсны улмаас дөрвөн хүн нас барж, таван хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Цахилгаан унадаг дугуй шатсаны улмаас гал түймэр гарсан гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, цахилгаан дугуйг гараж дотор цэнэглэж байхад гал гарчээ. Гал түймрийг 12 дугаар сарын 28-ны 03:43 цагт бүрэн унтрааж, 54 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Чаоян дүүргийн гал унтраах ангиас мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятад хүн ч гэсэн хүн шүү дээ манайхны томчууд эрх мэдэлтэнгүүд газар нутгаа,нүүрсээ зарж улс орондоо зарцуулахгүй зөвхөн өөрсдөндөө ашигтайгаар хэрэглэж улс орон хуульгүй юм шиг явсан болохоор л ард иргэд нь ядуу бгаа юм хятадыг дэлхийгээс арчина гээд тэнэгтээд бгаа хагас мэдрэл Юмжирдуламыг хятад улс анхааралдаа авч энэ шинэ онд олон юм яриад бвал хятадын хуулийн байгууллага анхааралдаа авч алах хэрэгтэй
2024-01-01
Зочин:
За нөгөө Юмжка аниа үзвэл би хэлээгүй юү, би шатаасан гээд балрах юм байна даа
2023-12-30
Сайхан мэдээ гэж тэнэглэлээ харуулах шаардлагагүй гэж түмэн олон дүгнээд бн
2023-12-30
Сайхан мэдээ гэж тэнэгтэж өөрийгөө тэнэглэлиыг харуулах хэрэггүй биз дээ гэж түмэн олон дүгнээд бн
2023-12-30
Хятадаар бүх юмаа бэлдүүлж тэжээлгэдэг тэжээвэр үхэр чи энэ мэдээнд баярлаад яадаг юм?
2023-12-28
Литийн ионы батерей гэдэг ийм л аюултай эд. 1 битүүмж алдагдахад л галын дөл өөдөө гээч болно доо.
2023-12-28
Зочин:
Сайхан мэдээ.
2023-12-28
Сайхан мэдээ гэж тэнэглэлээ харуулах шаардлагагүй гэж түмэн олон дүгнээд бн
Сайхан мэдээ гэж тэнэгтэж өөрийгөө тэнэглэлиыг харуулах хэрэггүй биз дээ гэж түмэн олон дүгнээд бн
Хятадаар бүх юмаа бэлдүүлж тэжээлгэдэг тэжээвэр үхэр чи энэ мэдээнд баярлаад яадаг юм?