Украин руу харвасан пуужин Оросын хотод унаж, олон хүн амиа алджээ
2024-01-03

ОХУ Украин руу халдсанаас хойш цэргийн ажиллагааны үеэр Оросын онгоц болон пуужин өөрийн нутаг дээр унасан хэд хэдэн тохиолдол гарч байлаа. Өчигдөр буюу нэгдүгээр сарын хоёрны өдөр өөр нэг пуужин Оросын хотод унажээ.

 

Тодруулбал, нэгдүгээр сарын хоёрны өглөө Оросын арми Украин руу өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоо хийх үеэр ОХУ-ын Воронеж мужийн Петропавловка сууринд нэг пуужин унаж, дэлбэрсэн талаар мужийн захирагч мэдэгдсэнийг Москва Таймс сонин дамжуулсан байна. Энэ хэргийн дараа суурингийн оршин суугчдыг түр хоргодох байранд шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган, пуужин унаснаас үүдэлтэй хохирлыг тооцох ажлыг эхлүүлжээ. 

 

Оросын пуужин суурин дээр унасан талаарх мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам ч баталсан байна. Нэгдүгээр сарын хоёрны үдэш гарсан мэдээллээр, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэж байсан ч хараат бус хэвлэлүүдээр олон хүн амиа алдсан талаар мэдээлжээ.

 

"Кремлевская табакерка" Телеграм сувгийн мэдээлснээр, нэгдүгээр сарын хоёрны өдөр Украин руу харвасан Х-101 пуужин байндаа хүрэлгүй,  Воронеж мужид унасны улмаас 11 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн гурав нь хүүхэд байсан аж. Түүнчлэн 21 хүн гэмтэж бэртжээ. Пуужин унаж дэлбэрсний улмаас ноцтой хохирол учраагүй гэж эрх баригчид мэдэгдсэн ч Петропавловка суурингийн нэг гудамж бүхэлдээ сүйрч, олон арван байшин нурсан талаар суурингийн оршин суугчид хэвлэлүүдэд мэдээлсэн байна. 

 

Оросын армийн харвасан пуужин байгаа онолгүй, Оросын хотод унасан тохиолдол өмнө нь ч мөн гарч байсан юм. 

 

Хамгийн сүүлд, Оросын армийн пуужин өөрийн нутаг дээр унасан тохиолдол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарч байлаа. Тухайн үед мөн л Украин руу пуужингийн довтолгоо хийх үеэр нэг пуужин Волгоград мужид унаж, дэлбэрсэн юм. Тухайн үед энэ нь долоо хоногийн туршид пуужин унаж дэлбэрсэн хоёр дахь тохиолдол болж байсан бөгөөд мөн л алсын тусгалт Х-101 далавчит пуужин унасан талаарх мэдээлэл гарч байв. 

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын хоёрны өдөр Оросын цэргүүд Украинд өргөн цар хүрээтэй пуужингийн цохилт өгсөн юм. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, ОХУ-ын арми Ту-95МС стратегийн бөмбөгдөгч болон МиГ-31К сөнөөгч онгоц гээд нийт 16 онгоцноос пуужин харважээ. Цохилтын гол хэсэг нь Киев, Харьковыг чиглэсэн бөгөөд энэ цохилтын улмаас 130 гаруй хүн гэмтэж бэртэн, таван хүн амиа алдсан байна. Түүнчлэн пуужингийн цохилтын улмаас Киев хотын 260 мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
achiever raymond:
Indeed herbs really work wonders. I want to share a testimony of how Dr Odoma pure herbal medicine saved me from shame and disgrace. my penis was a big problem to me as the size was really so embarrassing,and i was also having a weak erection problem. I can't make love to my wife and my penis is just too small. A full grown man like me has a 4 inches penis and to worsen it I don't last 5 minutes in bed. This was a serious problem in my marriage and a thing of shame that I almost lost my marriage. I was always thinking and searching for a solution until I saw a testimony of how Dr Odoma herbal medicine has been helping people regarding their sex life. I was eager to give him a try and I contacted him immediately. I explained my situation to him and he sent me the herbal medicine that I took as prescribed. To my surprise it worked perfectly and increased the size of my penis and now I can proudly say I satisfy my wife and make her happy. Thank you so much sir for saving my marriage. need cure for PENIS ENLARGEMENT, ERECTILE DYSFUNCTION, HERPES DIABETES, HEPATITIS, HIV, PROSTATE CANCER, WARTS, ARTHRITIS, FIBROID, INFIDELITY, contact Email: drodomasolutionhome20@gmail.com or WhatsApp +2348100649947.visit his facebook page https://www.facebook.com/Drodomaherbalmedicine/
2024-01-04