Снуп Догг Парисын олимпын үеэр тусгай сурвалжлагчаар ажиллана
2024-01-04

Америкийн алдарт рэпер Снуп Догг мэргэжлээ түр сольж, өөр салбарт хүч үзэх болжээ. Тодруулбал, түүнийг Парисын олимпын үеэр тусгай сурвалжлагчаар ажиллана гэж Америкийн NBC суваг мэдээлсэн байна. 

 

Өдгөө 52 настай рэпер Снуп Догг Парисын олимпын үеэр NBC сувгийн тусгай сурвалжлагчаар ажиллан, тэмцээн уралдааны үеэр тамирчдаас ярилцлага авах аж. Тэрбээр телевизийн эфирээр хөтлөгч Майк Тирикотой хамт гарч, тамирчид, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах бөгөөд Снуп Доггийн сурвалжлагуудыг NBC, Peacock сувгуудаар дамжуулах юм байна. 

 

Энд дуулгахад, XXXIII Зуны олимп 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох юм. Зуны олимпыг зохион байгуулах хотуудын албан ёсны хүсэлтийг 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүлээн авч, 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпын хороо мэдэгдэл хийж, XXXIII Зуны олимпын нийслэлээр Парис хотыг зарласан. Парис хот өмнө нь 1900 болон 1924 онуудад Зуны олимпыг зохион байгуулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY REAL RECOVERY EXPERT TOO WORK WITH. Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM....
2024-01-04