Тетрис тоглоомыг дуусгасан дэлхийн анхны хүн нь 13 настай хүү болжээ
2024-01-04

Дэлхийд ихээхэн алдартай Тетрис тоглоомыг 40 жилийн өмнө Зөвлөлтийн инженер Алексей Пожитнов зохион бүтээж байсан. Энэ хугацаанд олон сая хүн энэ тоглоомыг тоглосон ч сүүлчийн шат хүрч, дуусгаж чадаагүй байсан юм. 

 

Харин Америкийн дунд сургуулийн сурагч хүү энэ тоглоомыг дуусгасан анхны хүн болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын Оклахома мужийн 13 настай сурагч Уиллис Гибсон Юүтүб дэх сувагтаа Тетрис тоглоомын 157 дугаар үед орж байгаа бичлэгийг оруулсан байна. Энэ үеийг давсны дараа тоглоом алдаа зааж, зогсож байх аж.  Сурагч хүү 157 дугаар үед хүрэх хүртэл ердөө 38 минут зарцуулсан бөгөөд энэ үеийг давсны дараа блокууд дахиж унахгүй, дэлгэц гацаж байгаа нь бичлэг дээр дүрслэгджээ. 

 

Түүнийг энэ үед хүрэх хүртэл хүмүүс Тетрис тоглоомыг 29 дүгээр үе хүртэл тоглох боломжтой гэж үздэг байв. Харин 2010 онд АНУ-ын мэргэжлийн геймер Тор Акерлунд гипертаппинг гэх техникийг ашиглаж Тетрисийн 30 дугаар үе хүрч байжээ. Харин шинэ дээд амжилт тогтоосон 13 настай Уиллис Гибсон Тетрис тоглоомоыг 11 настайгаасаа тоглосон, хэд хэдэн тэмцээнд оролцож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY REAL RECOVERY EXPERT TOO WORK WITH. Am here to testify the handwork of A Great Verified Hacker ( Mr Morris Gray )Who helped me recover back my lost funds from the hands of scammers who Ripped me off my money and made me helpless, I could not afford to pay my bills after the whole incident, But a friend of mine helped me out by given me the contact info of trusted Recovery Expert, his email: Morris gray 830 @ gmail . com contact him or chat him up on (+1- /607-69 )8-0239 ) and he will help you recover your lost funds If you have been a victim of any binary/ cryptocurrency or online scam, Mobile spy, Mobile Hack contact this Trusted and Verified hacker, He is highly recommendable and was efficient in getting my lost funds back, 11btc of my lost funds was refunded back with his help, He is the Best in Hacking jobs, contact him ( MORRIS GRAY 830 AT) GMAIL (DOT) COM....
2024-01-04