Сонгуулийн урьдчилгаа буюу 1072-ын ногдол ашиг гэх хусам
2024-01-15

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өр дарна, үйлдвэр барина гэхчлэн элдэв шалтгаанаар хойшлуулсаар ирсэн ногдол ашгийг эрх баригчид сонгуулийн өмнөх урьдчилгаа болгон шилжүүлэхээр шийджээ.

 

 

Засгийн газраас өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

 

МАН-ынхан сонгуулийн өмнө Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаар шоу хийдэг уламжлалтай. Энэ удаа ч уламжлалаа эвдсэнгүй, иргэдэд тус компанийн 34 хувийг эзэмшүүлэх тухай ярьж, ногдол ашиг тараахаа ч амлаад байна.

 

Эрдэнэс Тавантолгойн хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмших ёстой, анхнаасаа ийм л шоу хийсэн. Гэвч удаа дараагийн сонгуулийн циклээр энэ компанийн хувьцааг зэрэмдэг болгосоор өнөөдөр сая гаруй иргэн хувьцаагүй байна.

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа бол 1 218 000 иргэн хувьцаагүй байна. 2016 онд иргэдийн хувьцааг төр худалдан авах, элдэв төлбөрт шилжүүлэх зэргээр сонгуулийн шоу хийснээр сая гаруй иргэн хувьцаагүй болжээ. Энэ маягаар 2010 оноос хойш УИХ, Засгийн газрын 16 тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн хувьцааг зэрэмдэг болгосон гэдгийг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлдэг.

 

Энэ удаагийн сонгуулиар ч Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг дахин оролдож, УИХ, Засгийн газрын тогтоолуудынхаа тоог нэмэхээр боллоо. Яг л мууд барьдаг мод мэт.

 

Иргэдийн хувьд хувьцаа “амь” орох нь дараагийн асуудал. Өөрөөр хэлбэл 1072 хувьцааг хэзээ арилждаг, өвлөгддөг болохыг иргэд тоохгүй. Төр засгаас ч анхнаасаа энэ хувьцааг “амь” оруулахыг ч хүсээгүй, зөвхөн сонгуулийн өмнө ногдол ашиг гэх хусмаар иргэдийг хуурсаар байх сонирхолтой.

 

Тиймдээ ч иргэд өнөөдөр ч ногдол ашиг шаардсаар байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр бол ногдол ашиг гэж 580 000 төгрөг тараах бололтой. Шадар сайд С.Амарсайханы хэлснээр бол Засгийн газар 2021, 2022 оны ногдол ашгийг хуваарилахаар  бэлтгэл ажлаа хангаж байгаа гэх.

 

Ногдол ашиг нэрээр хэдийг тараах нь тодорхойгүй ч сонгуулийн өмнө иргэдэд хусам долоолгох нь тодорхой болж, өнөөдрөөс УИХ хэлэлцэж эхлэх нь ээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Avax yumaa avna shuu. Yun songuuli
2024-01-23
Юун сонгуулийн урьдчилгаа вэ монголчуудын авах ёстой мөнгө гэж ойлгодог шүү ногдол ашгаа авмаар байна шүү
2024-01-17
Юун сонгуулийн урьдчилгаа вэ монголчуудын авах ёстой мөнгө гэж ойлгодог шүү ногдол ашгаа авмаар байна шүү
2024-01-17
Хошуу ноён:
Худалч,Хулгайчид нь төрд гарчихаар үнэхээр хэцүү байдаг юм бна аа.Сонгууль дөхөхөөр гэдсэндээ хөлөө жийлцэж жүжиг тавина,цалин тэтгэвэр,ноогдол ашиг гэж өчүүхэн шүлсээ нулимна.Төрд гарах хүмүүсийн түүхийг 5 үeэр нь судлах хэрэгтэй юм бна шүү.Хятад угшилтэй юмнуудын санаа нь цаанаа л нэг ёозгүй шүү.
2024-01-17
Өөрсдөө цөм хулгайлсан ард түмэнд шавхруу долоолгоно гэж болох уу ядаж хулгайн мөнгөнөөсөө өгмөөр байна бид бүгд л Хулгайч юм чинь
2024-01-16
Зочин:
Давхар тоолохгүй бол хакирчид гэрээ хийдэг юм шиг бн.Хэдэн нөхдүүдтэй ярилцаж суусан чинь МАН ялдагаараа ялна. Ялагдах төлөв ажиглагдаж магадгүй Оросууд хакирдаж өгнө гэсэн ухааны юм ярь байсан шүү.
2024-01-16
Зочин:
Тийм болж таарлаа.
2024-01-16
Би:
Батшугар гишүүн ярихдаа хувьцааны ноогдол ашиг 1хүнд 5.0сая орчим төгрөг ноогдоно гэж яриж бсан ш тэ одоо нэг хусам долоолгож хуурах гэж бна уу тээ
2024-01-16
Зочин:
Тийм болж таарлаа.
бусад улсад сонгуулийг онлайнаар хийхгүй байна хакерддаг учир гараар тоолдог аргаараа хийхээр болж. монголчууд бас яаж тэнэгтэх бол тэнэг ард түмэн сонгосн хүмүүс нь шээс баас хог бөөлжис
2024-01-16
Зочин:
Давхар тоолохгүй бол хакирчид гэрээ хийдэг юм шиг бн.Хэдэн нөхдүүдтэй ярилцаж суусан чинь МАН ялдагаараа ялна. Ялагдах төлөв ажиглагдаж магадгүй Оросууд хакирдаж өгнө гэсэн ухааны юм ярь байсан шүү.
самбуу:
урд жилүүдэд авах хувьцааны ашигаартөмөр зам мэт шинэ бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн гээд гэж байгаа тул тэдгээрээс бас хувьцаа авах ёстой гэж бодож байна
2024-01-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2024-01-15
Зочин:
Сайханбалаг сонгуулийн өмнө иргэдээс хувьцаа худалдаж авч байхад юу ч хуцахгүй хувьцаагаа зараад талх авч байсанаа мартаагүй гэж найдая.
2024-01-15
Зочин:
Зэрэмдэг болгосон хувьцаагаа бүтэн болгоод нэгэнт хувьцаатай юм бол жил бүр ноогдол ашигаа авдаг баймаар. Ер нь иргэдэд олгож буй 34% хувь бол хяналтын багц байж чадахгүй, дарга нарын хулгайг улам гааруулахаас өөр ид шидгүй дэмий юм даа. Хувьцаа байлаа гээд амьдралд нэмэр болохгүй юм бол түүгээр яахч юм билээ ?
2024-01-15
IRGEN:
tsalin tetgever halamj ni delhiid baihgyi baga heregleendee hyrdeggyi yniin horoo ajilladaggyi sudalgaagyi avtsaldaagyi uchir heden tugrug bsn ch irgeded us agaar met heregtei bna.huvitsaa taraalaa geed ter munguur dutaj surguuli barihaa baih uu dongos ideh hulgailahaa bolohoor heden ter bumaar ni baidag biz dee
2024-01-15
Өлөн монголчууд дахиад л нэг эмэгтэй гутлын мөнгөөр үр хүүхдүүдийнхээ аж жаргал боломжыг хээв нэг сольж орхих нь дээ.580 мянга биш 10 дахин их мөнгө боломжуудыг нэхэх ёстой бсийм.ухаарч амьдрахгүй бол энэ хэд тамын тогооноос гаргахгүй 100 ,100 жилээр суух нь
2024-01-15
УРТЭИ КАМРАНИ АШИГ ТАРАЛА ЮУ
2024-01-15