Хятад Монголд үзүүлэх нөлөөллөө нэмэгдүүлэх эрмэлзэлтэй
2024-01-19

-Үүнтэй холбоотойгоор 2024 онд талын энэ оронд БНХАУ-ын дарга Ши Жинпинь айлчлал хийж болзошгүй-

 

 

Олон туйлт зарчим дээр

 

Сүүлийн жилд АНУ болон барууны орнууд Монголыг гойд сонирхох болсон талаар манай сонин удаа дараа мэдээлж байлаа. Европын орнуудын төрийн тэргүүнүүд Монголын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн захиргааны  гадаа бараг л дугаарлан зогсож байлаа. Түүний зэрэгцээ Монголд ердөө 2000 гаруй католик шашинтан байдаг ч Ромын пап энэ орныг зорин ирсэн юм. Орос, Хятадтай хиллэдэг энэ улсыг ингэтлээ анхааран сонирхох болсон нь ойлгомжтой.

 

Барууныг баримтлах эрмэлзэлтэй болсон Монгол Улс цаашдаа энэ талыг баримтлагч болчихвол Орос эсвэл Хятадын нутаг руу довтлоход төгс тохирсон тавцан болно. Газар зүйн хувьд энэ орон хачиртай талхны мах шиг хоёр талаасаа хавчигдсан. Тиймдээ ч АНУ болон түүний НАТО-ын эвслийн холбоотнууд өнөөдөр “гуравдагч хөрш”-ийн зарчмыг идэвхтэй  явуулж байна. Нөхцөл байдал ийм байгааг ойлгосон Хятад улс ч өнөөдөр Монголд үзүүлэх нөлөөллөө хүчирхэгжүүлж байгаа юм. Энд дипломат баримт бичгүүдэд гарын үсэг зурж, найрамдлаа нотлоод зогсохгүй бодит эдийн засгийн болоод экологийн төслүүд түүнчлэн аюулгүй байдлын асуудлууд яригдаж байна.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И-тэй уулзсан талаар Синьхуа агентлаг 2023 оны есдүгээр сард л мэдээлж байлаа. Уулзалтын үеэр БНХАУ бүс нутаг дахь энх тайвныг хангахын тулд аюулгүй байдлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн гэж Хятадын тал мэдэгдэж байв.

 

“Иж бүрэн стратегийн түнш, ойрын хөршийн хувьд Хятад Монголын ард түмэн өөрсдөө сонгосон хөгжлийн замыг үргэлж хүндэтгэсээр ирсэн” гэж Ван И цохон тэмдэглэж байсан юм.Үүний хариуд Ж.Энхбаяр Хятад болон Монгол Улс үргэлж нэгнийхээ гол ашиг сонирхлыг үнэлж байсан хэмээжээ. Түүнчлэн БНХАУ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь Монгол Улс идэвхтэй дэмжиж байсан, энэ нь түүхэн дэх хамгийн сайн хоёр талын харилцаа байсан гэж онцолсон байна. Мөн Монгол Улс Бээжинд найрсаг бодлого баримталж, “Нэг Хятад” зарчмыг хатуу баримталдаг гэдгийг Ж.Энхбаяр онцолжээ.

 

Түүнчлэн талууд “олон туйлт дэлхий рүү чиглэсэн чиг хандлагыг зогсоох боломжгүй. Олон туйлт системийг цогцлоохын тулд бүхий л орнуудын ашиг сонирхлыг харгалзан, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хамтдаа баримтлахын дээр олон улсын харилцааг зохицуулдаг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь дүрмийг баримтлах ёстой” гэдэг дээр санал нэгдсэн байна.

 

       Худалдааг нэмэгдүүлэх

 

Үүнээс сарын дараа, 10 дугаар сарын 19-ний өдөр “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар Монгол, Хятадын бүхий л салбарын стратегийн түншлэлийн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.

 

Монгол, Хятадын хоорондын найрсаг хөршийн харилцаа нь хоёр орны гадаад бодлогын тэргүүлэгч зорилт гэдгийг хоёр орны төрийн тэргүүн нотолж байв. Мөн Хүрэлсүх, Ши Жинпинь нар өндөр түвшний айлчлалын давтамжийг энэ хэвээр хадгалах, хөгжлийн стратегийг зөвшилцөх, ойрын ирээдүйд худалдааны хэмжээг жилд 20 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцож байлаа. Үүний зэрэгцээ, худалдааны бүтцийг солонгоруулахын тулд хилийн боомтуудыг нэгтгэх, харилцааны эрх зүйн баазыг бэхжүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг хурдасгахаар ч ярилцсан юм.

 

Чухал өнцөг: Өнөөдөр Бээжин Монголд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд буцалтгүй тусламж үзүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, замын түгжрэлийг бууруулах төсөлд Бээжин Улаанбаатартай хамтран ажиллахын дээр байгаль орчны хамгаалал, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновацын салбар дахь түншлэлээ өргөжүүлэхээр болсон юм. Монгол, Хятад нийтдээ 11 гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээр нь худалдааны харилцаа, Монголын “Тэрбум мод” санаачилгын хүрээн дэх хамтарсан ногоон хөгжил, “Эрдэнэбүрэн” усан цахилгаан станцыг байгуулах төсөлд зээл олгохтой холбоотой байв.

 

    Айлчлал болох уу?

 

Хятадын төрийн тэргүүн Монголд энэ онд айлчилж магадгүйг илтгэх хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, 2024 онд Монгол, Хятад дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад Монголын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Түүнчлэн энэ онд Ши Жинпинь Улаанбаатарт анх айлчилснаас хойших 10 жилийн ой болох юм. Эдийн засагч, олон улсын харилцааны шинжээч Ч.Сумъяагийн үзэж байгаагаар, БНХАУ Монголтой сайн харилцаатай байх нь энэ улсын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой тэргүүлэгч асуудлуудын нэг аж. Энэ талаар тэрбээр The Diplomat сонинд ярьжээ.

 

Түүний онцолсноор, коронавирусийн цар тахлын дараа Ши Жинпинь олон улсад хийх айлчлалаа эрс багасгасан аж. 2020 он гарснаас хойш тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанадыг зориогүй, гагцхүү 2022 оны есдүгээр сард олон улсад хийх айлчлалаа сэргээжээ.2023 онд Ши Жинпинь ердөө дөрвөн гадаад айлчлал хийсэн нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бага тоо юм. Энэ нь Ши Жинпинь Монголд айлчлах тухай шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлж мэднэ. Үүний зэрэгцээ, сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад, Монголын хоорондын улс төрийн харилцан итгэлцэл аажмаар бэхжиж, харин эдийн засаг, худалдааны солилцоо өсөж, экологийн асуудлаарх хамтын ажиллагаа ч өргөжсөн юм.

 

Мөн Улаанбаатар, Бээжингийн харилцаа гүнзгийрсэн нь Ши Жинпинь Монголд айлчлах тухай шийдвэр гаргахад нөлөөлж мэдэх юм. 2022 оны 10 дугаар сард Бээжинд болсон “Бүс ба зам” форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2024 онд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатарт айлчлахыг урьсан юм. Владимир Путин энэ урилгыг хүлээн авбал Хятадын тал хойд хөршдөө үзүүлэх нөлөөллөө бэхжүүлэх үүднээс Ши Жинпиний айлчлалыг Монголд зохион байгуулах боломжийг нухацтай авч үзэх нь мэдээж.

 

Эх сурвалж: Забайкальский рабочий (1905 оноос эхлэн хэвлэгдэж буй Өвөр Байгалын өдөр тутмын сонин) сэтгүүлч Анатолий Квасов

 

Орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баби:
Гитадад дургуйцах юм ер алга
2024-04-17
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-24
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
хятдууд өвөр монголчуудыг алаад оронд нь хятдуудааа оруулж монголоор яриулж бичүүлдэг болсон шал хятад царайтай хүмүүс байна лээ их сэжигтэй. хятад гэдгээрээ явахгүй байна гэдэг их сэжигтэй
2024-01-23
монголыг сөнөөх гээл байна. бид нар хятдыг сөнө гэж хараана сөнөх болтугай
2024-01-23
зочин:
Англи, Америкийн хөгжил гэж мөн ч их хөөрцөглөх юм. Тэд сүүлийн 300 жил Америк тивийн уугуул иргэд болох Индиануудыг алж хядан, хүйс тэмтэрч, хомроглон устгаж, газар нутагт нь эзэн сууж, алт мөнгийг нь хуу дээрэмдэн тоносон адгийн дээрэмчид, алуучид, тонуулчид шүү дээ. Тэд сүүлийн 300 жил Австрали тивийн уугууд иргэдийг бүгдийг алж хядан, хүйс тэмтэрч, хомороглон устгаж, газар нутгийг нь эзлэн сууж, ашигт малтмал, ан амьтадыг нь хуу тонон дээрэмдсэн алуурчид, тонуулчид шү дээ. Тэд сүүлийн 300 жил Африк тив, Энэтхэг улсыг эзлэн авч ашигт малтмал, ан амьтадыг нь цөлмөн дээрэмдэж, хар арьстануудыг боолчилон тамласан адгийн шаар, алуурчид, тоуулчид шүү дээ. Тэдний хөгжил гээч нь Америк тивийн уугуул иргэд, Австрали тивийн уугуул иргэдийн амь нас, цус, нулимс, зовлон шаналал юм шүү дээ. Тэдний хөгжил гээч нь Африк тив, Энэтхэгийн хэдэн тэрбум хүний үхэл хагацал, цус, нулимс, зовлон шаналал юм шүү дээ. Одоо тэд XXI зуунд Европ, Ази тивийг зовлон шаналалд унагхаар үхэн хатан тэмцэж байна.
2024-01-21
хятдууд өвөр монголчуудыг алаад оронд нь хятдуудааа оруулж монголоор яриулж бичүүлдэг болсон шал хятад царайтай хүмүүс байна лээ их сэжигтэй. хятад гэдгээрээ явахгүй байна гэдэг их сэжигтэй
БНХАУ Монголтой сайн харилцаатай байх нь энэ улсын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой тэргүүлэгч асуудлуудын нэг.....................
2024-01-21
Эхорон:
Өмхий Хятадын гар хөл Хүрэлбаатар Элбэгдорж Миёо Баярцогт гээд хөврөнө эдгээр эрлийзүүдээр дамжуулаж Хятад Монголыг эзлэнэ.
2024-01-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2024-01-19
Зочин:
Хятад монголыг худалдан авч байна. Өмнөговь аймагт очоод үз.
2024-01-19
Оросоос монголчууд зайгаа барьсан Оноо өмнө цахилгаан бензинээр хаших гэж оролдоод монголчуудыг улам л холдуулчихлаа
2024-01-19
Зочин:
Хүүеэ Орос судлаач гуай Оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд 70 жил Хятадаар.. 30 жил Америкээр айлган 100 жил ёртөнцөөс тусгаарллаа.Одоо наад Хятадтай ах дүү 2 болчихсон Оросууд чинь. Бид одоо хөгжмөөр байна, тог цахилгаан, нефть, бензин төмөр замаараа чангалуулмааргүй байна Япон, Франц, Англи, Канадтай хамтармаар байна за..
2024-01-19
Зочин:
Хятад монголыг худалдан авч байна. Өмнөговь аймагт очоод үз.
Зочин:
Нөгөө л Оросууд.. Хөрш нь нэг гайгуйхан явчих гэхээр л Хятадтай нийлж байгаад чангалах гэдэг Оросуудын атаач зан нь хөдлөөд ирлээ дээ. Бид нар 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн тулд зайлшгүй 3 дагч хөршүүдийн бодлоготой л байх ёстой шүү дээ.Үүнийг энэ Орос судлаач нэртэй Мөнхцэцэг гэж үнээ сайн ойлгох л ёстой шдээ
2024-01-19