Урсгал сөрсөн жолоочийн эрхийг хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ
2024-01-22

 

Иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

 

 Тээврийн цагдаагийн албанаас түүний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Shuud.mn
Сонин хачин
Урсгал сөрж давхина гэдэг бол онц аюултай, галзуу хүний үйлдэл. Хөдөлгөөн сийрэг үед зуслангийн замд 65 км|цаг хурдтай явсны төлөө 50,000₮ торгодог. Гэтэл торгууль нь ижил???
2024-01-23