НӨАТ: Сугалааны тохирол маргааш явагдана
2024-01-23

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдана.

 

Сугалааны урамшуулалд:

 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

  • 4 орон таарвал /40,000-100,000/

  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

  • 7 орон таарвал /500,000- 10 сая/

  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.

 

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

 

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

 

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлтттэй байв.

Shuud.mn
Сонин хачин
зайл зайл ингэж байхаар 5%-иа өгөөч дээ
2024-01-23