Нүүрсний сонсголд ирээгүй 74 хүнд хариуцлага тооцуулахаар цагдаад өглөө
2024-01-23

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн  байгууллагад албан бичиг хүргүүлжээ. УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 74 хүнд Зөрчлийн хуульд заасан шийтгэл ногдуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй төрийн албан хаагчдад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, олон улсын тээврийн С зөвшөөрлийн асуудлаар гэрчээр дуудагдсан Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын  захирал Б.Гүрсоронзон гадаадад эмчлүүлж байгаа шалтгаанаар сонсголд ирээгүй байна. 

 

Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр “Сүүлийн 7 жил буюу нүүрсний хулгай, С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын үйлдлүүд гарсан жилүүдээс өнөөдрийг хүртэл АТҮТ ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзон нь 2023.12.11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хоёр өдрийн дараа гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаан ирүүлсэн байна.

 

Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд дуудагдсан ч санаатайгаар ирээгүй, эс үйлдэл гаргаж байна. УИХ буюу ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандаж, асуултад хариулах гол этгээд гадагшаа явсан гэдэг тайлбараар хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс Түр хорооны даргын хувиар энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг ЗТХ-ийн сайд болон Засгийн газарт албан ёсоор тавихаа мэдэгдэж байна" хэмээн хариуцлага нэхэж байсан. 

 

Тэгэхээр сонсголд ирээгүй Б.Гүрсоронзон нарын 74 хүн 100 000-300 000 төгрөгөөр торгуулах хуулийн хариуцлага яригдах нь. 

 

Shuud.mn
Сонин хачин
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
2024-01-23
Tegmeer dee.
2024-01-23
БАТДАВАА ЮУ БОЛСОН БЭ
2024-01-23
zochin:
zov xaa xaanaa xariutslagatai baix yostoi
2024-01-23
зочин:
Хүндэт нөхөр ХЗДХ сайд танай Монголын ард түмэн энэ Нүүрсний хулгайн сонсголыг сонслоо үнэндээ бол өнөөдөр байдлаар нэг ч этгээд Нүүрсний хулгайн хэргээр ЭТТ захирал Ганхуяагийг эс тооцвол хэн ч ял шийтгэл хүлээгээгүй байна Яг жинхэнэ Нүүрсний том хулгайч бол УИХ Сү Батболд УИХ Д Батэрдэнэ Ч Хүрэлбаатар нар тэдний хамаарал бүхий этгээдүүд өнөөдөр бүр Монголын ард түмнийг төртэй нь хамт тавлан тохуурхаж байна шүү дээ
2024-01-23