Дөрвөн аврагчийн амь буюу Онцгойд онцгой анхаарах цаг болжээ
2024-01-24

Сүүлийн нэг сарын хугацаанд гарсан хоёр удаагийн гал түймрийн улмаас онцгой байдлын албаны дөрвөн албан хаагчийн амь нас эндлээ.

 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэгт орон сууцанд гал гарч, дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн 27 настай гал сөнөөгч залуу амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон.  Талийгаачийн 49 хоногийг хурааж амжаагүй байхад өнгөрсөн шөнө онцгой байдлын гурван албан хаагчийн амь эрсэдлээ.

 

Өнгөрсөн шөнө 01 цагийн үеийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт хийн газ тээвэрлэсэн том оврын машин осол гаргаж, дэлбэрэлт болов. Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван албан хаагчийн амь нас эрсэдлээ.

 

Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар улаан гал руу орсон гурван албан хаагч эгнээгээ орхилоо. Харамсаад барашгүй.

 

Он дараалан болсон энэ үйл явдлууд, дөрвийн дөрвөн албан хаагчийн амь эрсэдсэн энэ нөхцөл байдал онцгой байдлын албанд онцгой анхаарах цаг болсныг онцгойлон харуулж байна. Хаана, хэзээ түймэр дэгдэж, ямар осол гарахыг таах боломжгүй ч тэр бүхэнд онцгой байдлын албан хаагчид ажиллах нь л тодорхой. Тэдний өмсөж байгаа хувцас, урдаа барьж байгаа хэрэгслийг эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах хэмжээнд байлгамаар байна. Бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрийгөө эрсдэлд оруулж байгааг нь тооцож, хамгийн найдвартай бүхнийг онцгой байдлын аврагчдад зориулмаар байна.  

 

Аврагч эндсэний дараа оршуулгын зардал, мөнгөн тэтгэмж олгох тухай ярих биш тэдний эрүүл мэнд, амь насанд баталгаа болох өндөр чанартай, найдвартай хамгаалах хэрэгсэлтэй болгож өгөөч. Тэдний гэр бүл оршуулгын зардал, мөнгөн тэтгэмжээр биш сайхан хүүгээрээ, ааваараа, ахаараа дутна шүү дээ.

 

Татвар төлөгчдийн мөнгийг онцгой байдлын албаны техник хэрэгсэлд, албан хаагчдын аюулгүй байдалд зарцуулсан гэвэл нэг ч хүн татгалзахгүй, нэг ч иргэн дургүйцэхгүй. Эцэстээ энэ чинь иргэний, энэ улсын аюулгүй байдлын төлөө шүү дээ.

 

Онцгой байдлын албаны дөрвийн дөрвөн албан хаагчийн амь нас энэ албанд онцгой анхаарах цаг болсныг харууллаа. Одоо л анхаарахгүй бол дахиад гэж бичихээс ч зүрхшээм үйл явдлууд давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
ALEX JACKSON:
Hello everyone my names are ALEX JACKSON from the UK, I want to use this golden medium to appreciate Doctor Abdul a great spell caster for helping me retrieving back my relationship with my ex lover when he ended and turned back on me for quite a long time now (6 months ago). He performed a spell for me and within 48 hours after the spell had been cast I received a text from my ex saying that he is sorry for the pains and tears that he had caused me and that he will not do such a thing to me again in his life. I was surprised but later accepted him back again. Anyone that is in the same line of problem or different one that wants to contact a spell caster should happily contact Doctor Abdul now on this email address.doctorabdulspellcaster@gmail. com or message him through his Whatsapp +2348108728256
2024-01-29
Зочин:
Ийм газар гаднаас ирдэг горилогчдыг л ажлуулмаар юм байна шүү.монгол залуус малаа маллаж нэхийгээ элдэж ,хонио хариулж саалиа саацгаа.МОНГОЛЧУУД ХӨДӨӨДӨӨ АМЬДРАнгаа боловсорч болно.өөрсдөөр шалтгаална шүү,.ийм юмнаас зайчиж явхаас өөр арга байдгүй юм.
2024-01-25
Зочин:
Ийм газар гаднаас ирдэг горилогчдыг л ажлуулмаар юм байна шүү.монгол залуус малаа маллаж нэхийгээ элдэж ,хонио хариулж саалиа саацгаа.МОНГОЛЧУУД ХӨДӨӨДӨӨ АМЬДРАнгаа боловсорч болно.өөрсдөөр шалтгаална шүү,.ийм юмнаас зайчиж явхаас өөр арга байдгүй юм.
2024-01-25
Банк хулгайч энд хамаагүй. Хавийн юмыг хамж аваад яг ярих ёстой асуудлаас холдуулах гэж далдагнаад байна
2024-01-25
бодьтоор үнэлье:
нөхцөл байдлын үнэлгээ хийхээр наана 40 орчим метр зайтай 3 залуу маань хамт алхаж яваад л золгүй байдлаар ёнкос дэлбэрч шидэгдэхэд өртөж амь нас нь эндлээ зориулалтын хувцасгүй нүцгэн гараараа галруу орчихсон мэт л гуйвуулаад байх юм хэний ашиг сонирхол вэ 56 цаг л мэдээллийн бүх сувгаар бичлэг үзчихээд үнэн байгаач
2024-01-25
зочин:
ойртоогүй наана 40 орчим метр зайд аюулгүйн бүс тогтоох гэж яваад дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёнксонд цохиулж дарагдсаныг 2 хоног бүх хэрэгслээр бичлэг үзэж байгаа биздээ зориулалтын хувцасгүй нүцгэн гараараа галруу орсон мэт л мушгиад Улс төржүүлээд байхын золгүй явдал болсон
2024-01-25
Самдан:
ХОХИРЛЫГ. ТӨР БУЮУ. АРД ТҮМЭН ТӨЛНӨ ГЭНЭЭ,Иймэрхүү. Албан тушаалын бөглөөсүүд ЗАЙлвал таарна. Бүх баялаг, дампуурсаН бүх банкуудыг идэж ЛУЙВАРДСАН Хулгайчдаас. Хөрөнгийг. Нь Хурааж. УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧ!!! ҮГҮЙ БОЛ АРД ТҮМЭН БОСНО ШҮҮ!!!
2024-01-24
Банк хулгайч энд хамаагүй. Хавийн юмыг хамж аваад яг ярих ёстой асуудлаас холдуулах гэж далдагнаад байна
zochin:
Тэсэрч дэлбэрэх, аюултай үед ажиллах дүрэм, журам бий биз дээ, дараалсан хүчтэй дэлбэрэлтийн үед ажилтнуудыг ойртуулж болохгүй ш дээ, дарга нар эь мэддэг баймаар юм
2024-01-24
бодьтоор үнэлье:
нөхцөл байдлын үнэлгээ хийхээр наана 40 орчим метр зайтай 3 залуу маань хамт алхаж яваад л золгүй байдлаар ёнкос дэлбэрч шидэгдэхэд өртөж амь нас нь эндлээ зориулалтын хувцасгүй нүцгэн гараараа галруу орчихсон мэт л гуйвуулаад байх юм хэний ашиг сонирхол вэ 56 цаг л мэдээллийн бүх сувгаар бичлэг үзчихээд үнэн байгаач
зочин:
ойртоогүй наана 40 орчим метр зайд аюулгүйн бүс тогтоох гэж яваад дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёнксонд цохиулж дарагдсаныг 2 хоног бүх хэрэгслээр бичлэг үзэж байгаа биздээ зориулалтын хувцасгүй нүцгэн гараараа галруу орсон мэт л мушгиад Улс төржүүлээд байхын золгүй явдал болсон
Тулга:
Ингэж туйлширч болохгуй ээ. Бичлэг дээрээс харахад емкосьт нь дэлбэрэхдээ шидэгдээд тэрэнд нь оногдсон байсан. энэ тохиолдолд ямар ч хамгаалах хувцас хэрэглэл тус болохгуй. юм л бол ОБЕГ-г буруутгадаг байж болохгуй, буруутанг өөр газраас хай
2024-01-24
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2024-01-24
зочин:
Савласан шатдаг хий галд өртөхөд Гал түймрийн алба хэрхэн ажиллах сургалт, дадлага хийж байгаагүй бололтой. Шатдаг хий тээвэрлэх дүрэм журам байдаггүй бололтой. Өөр ямар ч хэлбэрээр гай гамшиг үүсч болзошгүй. Тухай бүрт нь тохирсон мэрэгжлийн алба бий болгож чадахгүй юм гэхэд тухай тухайн тохиолдолд онцгой байдлын албаа зохион байгуулан шуурхай удирдах офицеруудыг ядаж хаяанд байгаа Буриадад, эсвэл Өвөр Монголд нэн даруй бэлтгэх шаардлагатай харууллаа даа, Онцгой байдлын сайд аа. Энэ шөнийн гамшгийг хоёр машин шүргэлцсэн ослын гай мөн эсэхийг ч нарийвчлан мөрдөн шалгах хэрэгтэй байх шүү.
2024-01-24
zochin:
Урд нь нилээн олон жилийн өмнө гал түймэрт онцгойгийн 10-аад хүн нас барж, улс даяар гашуудал зарлаж байсан санагдаж байна!!! Анхаарах хэрэгтэй гэж бодож байна
2024-01-24