Гэр бүлийн таагүй харилцааг нь далимдуулж, гадаад иргэдэд хүүхдийн биеийг үнэлжээ
2024-01-29

Эрүүгийн цагдаагийн албанаас гэр бүлийн таарамжгүй байдлыг ашиглан, хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэргийг илрүүлж, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. 

 

 

Нэр бүхий иргэд тухайн хүүхдийг гэр бүлийнх нь таагүй харилцааг далимдуулан, ашиг олох зорилгоор хууран мэхэлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачин, гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан байна.  

 

Хохирогчийг 16 насанд хүрээгүйг мэдэх боломжтой байсан ч бэлгийн харьцаанд орсон хэмээн гадаад улсын иргэн “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгаж дуусчээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Google is paying 90 to 100$ per hour! Work for few hours and have longer with friends & family. On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-01-29