Уулын цас хайлж, айлууд усанд автжээ
2024-03-13

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт дөрөвдүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж, гурван айлын гэр усны үерт автжээ. Энэ тухай дуудлага 2024.03.12-ны 15:15 цагт ирсэн байна.

 

 

Иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. 

 

Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газарт уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 2024.03.12-ны 10:00 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулж, 4 айлыг шар усны үерт автах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин