Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2024-03-13

 

Өнөөдөр буюу 2024.03.13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

 

Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Shuud.mn
Сонин хачин