Нүхэн гарцууд, айлын гэр, байшин усанд автжээ
2024-03-14

 

Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагуудад өнгөрсөн хоногт айл өрх, нүхэн гарц усанд автсан есөн дуудлага иржээ. Тухайлбал, Багануур дүүрэгт 2 гэр, 2 байшин усанд автсан тухай дуудлага ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гэрийг нүүлгэн шилжүүлж, усыг соруулан шуудуу татаж, хашаа байшинг аюулгүй болгожээ. Мөн Налайх дүүрэгт айлын байшин усанд автсан дуудлагаар ажиллажээ. 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчмын төмөр замын доогуурх нүхэн гарц, Тахилтын автозамын доогуурх нүхэн гарц шар усны үерт автсан байна. Тухайн байршлуудын усыг соруулж, аюулгүй болгожээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-14