Экологи-эдийн засгийн хохирол учруулсан долоон хэргийг прокурорт шилжүүлжээ
2024-03-18

Экологийн цагдаагийн албанаас экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргүүдийг шалгаж дуусган прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тухайлбал:

 

 

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газраас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт хийж газрын хэвлийд халдаж, 2.329.834 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн Э нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 6.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн А нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 2,683,668 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3,688,666 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн Н нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3,292,526 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн Л нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ойн санд 738.872 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

 

Иргэн Б нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж 960.533 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-23