Засгийн газар зуднаар 16 сая толгой мал хорогдох тооцоолол хийжээ
2024-03-18

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.03.18/-ийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах хуулийн төслүүд болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч, албаны хүмүүсээс бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

 

Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар

 

  • УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль

  • Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль

  • Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

  • Ахмадын тухай хууль

  • Биеийн тамирын тухай хууль болон өмнө хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батална.

 

Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас зудын нөхцөл байдлаас нийт 16 сая тоо толгой мал хорогдохоор байгааг танилцуулав.

Shuud.mn
Сонин хачин
16 сая -аар тогтвол ч бас гайгүй дээ орно байх аа
2024-03-18