Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг шинэчилнэ
2024-03-18

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Говь-Алтай аймгийн Засаг дарга Очирбатын Амгаланбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.

 

Тус төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барих юм. Шинэ төвийн барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд хувийн нууцыг чандлан хамгаалсан, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

 

Нийт 203,099 ам.долларын санхүүжилттэй энэ төсөл нь Монголд хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 603 дахь, Говь-Алтай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. 

Shuud.mn
Сонин хачин