Зэсийн үнэ Шанхайн биржид тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.долларт хүрэв
2024-03-19

Дэлхийн гео эдийн засаг дахь хамгийн том өрсөлдөөнт зах зээл гэгдэх зэсийн болон сэргээгдэх эрчим хүчинд ашиглахад бусад өнгөт металуудын үнэ ойрын ирээдүйд өсөх хандлагатай болж ирж байгаа. Учир нь эрчим хүч бол эдийн засгийн хамгийн том тулгуур.

 

Харин сэргээгдэх эрчим хүчний шилжилт бол дэлхийн улс орнуудын гео эдийн засгийн өрсөлдөөн юм гэж шинжээчид онцолсоор байгаа. Мэдээж сэргээгдэх эрчим хүчний гол түүхий эд ирээдүйн метал зэсийн хувьд 2024 он гарсаар дэлхий дахинд үнэ өсөж, нөөцтэй орнуудын хувьд энэ нь тун таатай мэдээлэл болж байгаа юм. Стратегийн хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой металиудын нэг зэсийн үнэ ирэх он гэхэд тонн тутамдаа 15 мянган америк долларт хүрэх ч төлөв бий.

 

Харин өнгөрөгч лхагва гараг буюу 13-ны өдрийн байдлаар зэсийн үнэ сүүлийн 7 сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрлээ. Зэсийн үнэ Лондонгийн металын бирж дээр тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8-р сарын 1-ээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Зэсийн үнийн өсөлт Шанхайн бирж дээр сүүлийн хоёр жилийн дээд үзүүлэлтэд хүрч, тонн нь 70.460 юань буюу 9.796 ам.доллар болжээ. Энэ нь Шанхайн бирж дээр зэсийн үнэ 22 сарын дээд үзүүлэлтэд хүрсэн гэсэн үг.

 

 

Тэгвэл тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн Comex бирж дээр өсөж, нэг фунт нь 4.06 ам.долларт, нэг тонн нь 8932 ам.доллар хүрсэн нь мягмар гарагийн хаалтын ханштай харьцуулахад 3.3%-иар өссөн гэсэн үг. Энэхүү өсөлтийн шалтгаан нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлтийн тэн хагасыг бүрдүүлдэг Хятад улс үйлдвэрлэлээ бууруулах болсонтой холбоотой юм. Хятадын хамгийн том зэс боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн хомстолд орсноос үүдээд алдагдалтай ажиллаж байгаагаа мэдэгдэж, зарим үйлдвэрүүд үйлдвэрлэлээ танах болсон.

 

Тиймээс Хятадын томоохон зэс боловсруулах үйлдвэрүүд Бээжинд хуралдаж, танаж болох үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хэмжээ, зэрэг дээр үйлдвэрлэлийг түр зогсоох шийдвэрт хүрсэн байна. Харин хэр хугацаанд үйлдвэрлэлээ зогсоох шийдвэрт хүрч байгаа нь тодорхойгүй байгаа. Хятадын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сард 9.2%-иар өсөж, 1.75 сая тоннд хүрсэн нь Хятадын нийт хүчин чадлын 80 гаруй хувийг эзэлдэг 22 үйлдвэрлэгчийн дундаж үзүүлэлт юм. Мөн Хятадын зэсийн баяжмалын импорт оны эхний хоёр сард 4.66 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна. Зэсийн баяжмал хомстсоноор улс орнуудын хооронд зэсийн баяжмалын эрэлтийн өрсөлдөөн эрчимжиж, хайлуулах үйлдвэрүүдийн орлого сүүлийн 10 жилийн доод түвшинд хүртэл огцом буурахад хүргэсэн. Уг нь бол сүүлийн нэг жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэж эхлэхэд Хятадын томоохон үйлдвэрүүд энэ эрэлтийг хангаж ажиллахаар хүчин чадлаа сайжруулж байсан. Гэвч дэлхий даяар зэсийн баяжмалын хомстол бий болж дэлхийн томоохон олборлогч хэд хэдэн уурхайн үйл ажиллагаа зогссоноор Хятадын үйлдвэрүүд баяжмалын хомстолд орсон нь энэ.

 

Тэр дундаа дэлхийн хамгийн том зэсийн баяжмал олборлогчдын нэг First Quantum компанийн эзэмшдэг Кобре уурхай зогссон нь дэлхий даяар зэсийн баяжмалын хомстолд орох нэг томоохон нөлөө болоод байгаа юм. Тус компани 2024 оны дунд үе гэхэд бизнесийг дэмжих зардлаа 0.5 тэрбум ам.доллараар бууруулж, 2026 он хүртэл үйл ажиллагааныхаа зардлыг 1.8 тэрбум ам.доллараар бууруулах үйлдвэрлэлээ танах шийдвэрүүдийг байгаль орчны төлөөх тэмцэгчдийн тэмцлээс үүдэн гаргаад байгаа юм.

 

Ингээд энэ шалтгаанаас үүдэн зэсийн нийлүүлэлт огцом хомстох нь тодорхой учраас ирэх хоёр жилд зэсийн үнэ дээд амжилт тогтоож 75 хувиар өсөх юм. Ингэснээр 2024 оны эхэн үеэс эхлээд дэлхий даяар зэс боловсруулах үйлдвэрүүд баяжмалын хомстолд орж, 2025-2027 онуудад баяжмалын зах зээлийн таамаг алдагдлыг гүнзгийрүүлэх төлөвтэй байна. Мөн нэмээд өнгөрсөн онд болсон ‘’COP28’’ уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал дээр 60 гаруй улс 2030 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжсэн нь ”зэсийн үнэ хийгээд эрэлт өсөх” шалтгаан ч болно.

 

Сити банк өнгөрсөн 12-р сард гаргасан тайландаа, 2030 он гэхэд зэсийн эрэлтийг 4.2 сая тонноор нэмэгдүүлнэ гэж онцолжээ. Дэлхийн зэсийн эрэлт 2023 онд 27 сая байсан бол 2032 онд 36 сая болж, жилд дунджаар 3.3 хувиар өснө гэж таамаглаж байна. Зэсийн үнийн өсөлтөд гол ашиг хүртээх улсууд нь олборлолтоор тэргүүлдэг Чили, Перу улсууд байх тухай BMI-аас тооцоолжээ. Зэсийн экспортоос өндөр ашиг хүртэх магадлалтай Чили улс нь дэлхийн зэсийн нөөцийн 21 орчим хувийг эзэмшдэг.

 

Редактор Э.Чинзаяа

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-24
zochin:
xed ch bolson yamar bidend medegdex bish
2024-03-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-19