Нийслэлд өдөртөө 4-6 хэм дулаан байна
2024-03-21

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

 

Салхи:Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-23