Террорист халдлагад өртөж амиа алдсан иргэдийн тоо 137-д хүрчээ
2024-03-25

Өнгөрсөн баасан гарагт Москва хотын “Крокус сити” цогцолборт алан хядагч нар террорист халдлага үйлдэж олон хүний аминд хүрч, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон аюултай хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 137-д хүрчээ. Тэдний дотор насанд хүрээгүй нялх балчир хүүхдүүд ч байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 

 

 

Тэгвэл энэхүү аюултай халдлагыг үйлдсэн гэмт этгээдүүдийг баривчилж, Москвагийн шүүхэд авчирчээ. Эдгээр хүмүүс Тажикистан улсын иргэд болохыг албан ёсоор тогтоосон гэж ТАСС төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн юм. Шүүх хурлаар тэднийг терроризмын гэмт хэрэгт буруутай гэж үзэн тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргасан байна. Сэжигтэн этгээдүүд эхнээсээ зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгчээ. 

Халдлага болсноос хойш хэдхэн цагийн дараа Исламын улс бүлэглэл уг хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн. Тус бүлэглэлийн Хорасан дахь IS-K салбар халдлагыг үйлдсэн болохоо нотолж концертын танхимд цугларсан хүмүүс рүү буудаж буй зэвсэгт этгээдүүдийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдрийг хүртэл улс даяараа гашуудлын өдөр болгон зарласан байгаа бөгөөд өнөө өглөө амиа алдсан иргэдтэй салах ёс хийж, хот даяараа хүндэтгэл үзүүлж, сүүлчийн замд нь үдэн гаргажээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний нутагт халдан довтолж энгийн олон арван мянган иргэд, хүүхдийг алж байж бас концерт үзэж баясана гэнээ. Бурханы гэсгээл хүртжээ
2024-03-26