Байрны нэг давхрууд шар усанд автжээ
2024-03-26

ОБЕГ-т шар усны үерт автлаа гэсэн дуудлага тасралтгүй ирсээр байна. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-нд  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгосон.   

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 30 минут ажиллаж, иргэн З-ийн 5 ханатай гэр шар усанд автсан байсныг 10 метр шуудуу татан усыг гадагш урсгаж, аюулгүй болгожээ. 

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн ..  дугаар гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 цаг 30 минут ажиллаж, иргэн А-ын хашаа, 5 ханатай гэр усанд автсан байсныг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгов.

Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, шар усны үер айлууд руу орж болзошгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид  “Политехникийн коллеж”-ийн 6 ажилтан, ковш, ховоо, экскаватортайгаар 4 цаг ажиллаж, үерийн хамгаалалтын далангийн 8 метр орчим хэсэг задарсан байсныг сэргээн засварлаж, хэвийн болгосон байна.  

Shuud.mn
Сонин хачин
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack

Зочин:
Улам ихсэнэ онцгой байдал нь дийлэхгүйд хүрнэ иргэд өөрсдөө авах арга хэмжээгээ ав
2024-03-26