Хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгахыг үүрэгдэв
2024-03-26

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.

 

 

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр 2000-2002, 2009-2010 оны зудын нөхцөл байдалтай харьцуулахад энэ өвлийн хувьд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхний үе шат үр дүнтэй байсныг онцолж, дараагийн шатны тактик ажиллагаа буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан орон нутгийн түвшинд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох чиглэлийг өгсөн юм.

 

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-26