Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг тагнуулаас илрүүлжээ
2024-03-28

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.

 

 

Тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан ба Монгол Улсын иргэн Х нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Тагнуулын байгууллагаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Худлаа голцуу мэдээллийг зохиогоод тараадаг бүлэглэл бнаа!
2024-04-03
МАНинл биздээ Хятадал үйлчлээд Кореагаар ПРдуулдаг улсыхаа эсрэг нам
2024-03-30
Ингээд л нөгөө контейнер дүүрэн юань нам дарагдлаа.Мэдээж МАН сонгуульд зориулсан мөнгө байсан нь тодорхой
2024-03-29
ҮНЭН ЮМ БОЛ ЗУРАГ ХӨРӨГТЭЙ НЬ ИЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ:
ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭНЭ СҮРЖИН МЭДЭЭНҮҮДИЙНХЭЭ АРААС ЯВААД ЭРЭН СУРВАЛЖЛАХ ХЭРЭГТЭЙ. НЭГ Л ИХ ХЭРЭГ ЯРЬСАН УЛС БОЛЛОО.
2024-03-28
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2024-03-28
iim turiin esreg uildeld shuud khamgiin khatuugaar shiitgel onooj ustgaj baigaachee , ner usyg ni nuugaad l
2024-03-28