Самарт яваад ор сураггүй таван сар болжээ
2024-03-28

Самарт яваад сураггүй 5 сар ор сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх асуудлаар ар гэрийнхэн нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. 

 

 

Ар гэрийнхний хэлж буйгаар үг дуу цөөтэй, даруухан дөрвөн хүүхдийн аав 33 настай иргэн А.Гансүх нь өнгөрсөн 10 дугаар сард Сэлэнгэ аймаг руу самар явжээ. Хамгийн сүүлд 10 сарын 31-нд эхнэртэйгээ утсаар ярихдаа “Удахгүй харихаар байна, самар олдохгүй байгаа” гэж холбогдсон байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа тэрбээр ор сураггүй алга болсон байна.

 

Хамт ууланд байсан хүмүүс нь түүнийг отгоосоо “утсаар ярьчихаад ирье” гэж гараад сураггүй болсон талаар ярьжээ. Онцгой байдлын газар болон цагдаагаас тухайн иргэнийг эрэн хайгаад эрэл мухардаж дахиж хайгаагүй байна. Харин хамт явсан хүмүүс нь цагдаад мэдэгдсэн ч худлаа мэдээлэл өгсөн байгаа тул шалгаж өгөхийг хүсчээ. Алга болоод таван сар болсон А.Гансүхийг ой дөрвөн сараас найман насны дөрвөн хүүхэд, настай аав нь, эхнэр нь хүлээж цөхрөнгөө барж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Самарны Гамбаач гэлүү тэр хүнээс сураглаждээ бөөн дуйлаант хүн байсандаа
2024-03-30