Д.Баярболд: Электрон тамхийг олон нийтийн газар татуулахгүй
2024-03-28

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тун удахгүй өргөн барих гэж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

 

 

Тодруулбал тэрбээр "Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал батлагдаж, Ажлын хэсэг ажиллаад эцэслэн гаргасан. Бүх яамдуудаас саналаа авсан. Одоогийн байдлаар Засгийн газарт өргөн барих зөвшөөрлийг хүлээж байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас бол зөвшөөрсөн байгаа. Одоо Сангийн яамнаас зөвшөөрөл өгчих байх. 

 

Электрон тамхийг утаат тамхитай адил хэмжээнд авч үзэхээр зохицуулж, тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тамхины хяналтын тухай хуулийг дагаад онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Парламент.мн дээр хуулийн төсөлд иргэдээс санал асуулга явуулж, эндээс маш олон саналыг оруулсан. 

 

Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи зохицуулагдахгүй байгаа. Иймд хууль батлагдсанаар 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаалах, дээр нь татварыг адил хэмжээнд авах, мөн олон нийтийн газар буюу одоогийн хуульд тусгасантай адил зургаан төрлийн газар татахгүй байхаар зохицуулагдана. Мөн утаат тамхины татвар ч нэмэгдэхээр болсон. 2023 он хүртэл татварыг нэмэхээр болсон. Ямар ч байсан тамхи үйлдвэрлэгчдийн лоббид өртөхгүй, электрон тамхины хяналтын тухай хуулийг оруулах болно. Залуучууд электрон тамхийг их татаж байна гэх судалгаа гарсан" гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой худлаа шүү электор тамхи маш хортой тэр ч бүү хэл хажуугийн хүн ч хортой 1975-77 оны үед манайд электрон тамхи орж ирээд маш олон залуучууд УУШГААР нас барсан гашуун туршлага бий шүү. Тэгээд гаднаас оруулахыг хориглосон мөн худалдаалахыг хориглосон юм шүү. БАЯН ГОЛ ЗОЧИД БУУДЛЫН ВАЛЬЮТЫН ДЭЛГҮҮР ЗАОДАГ БАЙЛАА ШҮҮДЭЭ МӨН Ч ОЛОН САЙХАН ЗАЛУУЧУУД УУШГААР ҮХСЭНДЭЭ ЁСТОЙ ГАШУУН ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭДЭЭ
2024-03-30
Бат инженер:
Англи мэтийн орнуудын өндөр хүчин чадалтай лабораторууд электрон тамхийг утаат тьмхинаас хор багатай гээд гаргачихсан байсан даа. Тамхины импорт хийдэг улсын Лобби яваад байна аа даа. үгүй гэх хүн байна уу.
2024-03-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-28