Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарч байна
2024-03-29

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр хичээллээд долоо хоног амарч байна. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх даваа гарагт эхэлнэ. Тодруулбал, сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 07-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

 

 

Ахлах болон бага ангийн амрах өдөр хоног зөрөхгүй нэг өдрөө амарч, нэгэн зэрэг хичээлдээ орно. Харин зургаадугаар сарын 1-нд бага бүлгийн, 08-нд дунд бүлгийн, 15-нд ахлах бүлгийн дөрөвдүгээр улирлын амралт эхлэх хуваарьтай байна. 

Shuud.mn
Сонин хачин