12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгыг шүүх хурал хойшиллоо
2024-03-29

Өнгөрсөн аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт дэвсгэрээс 12 настай охиныг такси үйлчилгээ эрхэлдэг гэх Г.Гантулга хуурч мэхэлж авч яваад хээр аваачиж хүчирхийлж, улмаар амийг нь онц ноцтойгоор хөнөөж, цогцсыг нь шороонд булсан жигшүүрт хэргийг үйлдсэн билээ.

 

 

Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр сум дундын шүүхэд болох байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дөрөвдүгээр сарын 16 хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангасан байна.

Дашрамд дуулгахад, талийгаач охин айлын ганц охин байсан бөгөөд гэмт этгээдийг танихгүй, ээж нь ч тухайн этгээдийг танихгүй нэгэн байжээ. Чухам яагаад охины амийг хөнөөх болсон шалтгаанаа гэмт этгээд шүүх хурал дээр л ярина гэж мэдүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
шүүгчид өөрсдөө хүүхэд хүчиндэж алдаг болоол өмөөрч хойшлуулж байгаа
2024-04-01
huz:
lalriig shuuhdeh hereg bgaa yumuu uildsn hereg ni todorhoi bhad hural hoishlov geed yu huznam be
2024-03-31
A:
Ийм лалрыг өмгөөлөх хүн байхгүй байхаа
2024-03-29