Ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас баржээ
2024-03-29

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ мэдээлэв.

 

 

Иймд жолооч Та

Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд  аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

Зорчих хэсгийг чөлөөлөх;

Ослын зогсолтын тэмдэг байршуулах;

Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье. 

Shuud.mn
Сонин хачин