82 настай эрэгтэй сураггүй алга болоод 3 сар болов
2024-03-29

Завхан аймгийн Адархаан суманд 82 настай иргэн Г-г алга болсноос нь хойш гурван сар гарны дараа дуудлага мэдээлэл өгчээ.

 

 

Тодруулбал, Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. 03.28-ны өдрийн 09:00 цагт эхэлүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Балай юм
2024-03-29