Гурван талт хэлэлцээр хойшиллоо
2012-01-26

Өнөөдөр өглөө 11.00 цагт хуралдах байсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны нэг төлөөлөл буюу МҮЭ-ийн холбооны бүрэлдэхүүн дутуу байсан тул түр завсарлан 18.00 цагаас хуралдахаар боллоо.

Өчигдөр болсон хуралдаанаар МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт тавьсан албан шаардлагын талаар санал солилцох, хамтарсан ажлын хэсэг байгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах болон суурь тэтгэврийн хуулийн асуудал, эрүүл мэндийн даатгалын асуудал, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн биелэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

Төгрөг, валютын ханш, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах 3 ажлын хэсгийг нийгмийн түншлэлийн талуудын оролцоотойгоор байгуулан ажлаа эхлээд байна.

Shuud.mn
Сонин хачин