Нийслэлд өдөртөө 8-10 хэм дулаан байна
2024-04-04

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

 

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Монгол, Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-07