Г.Мөнхбаяр нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2012-01-26

" Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн Н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Г.Баяраа нар Сэлэнгэ болон Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлсэн юм.

Гэвч шүүхээс хавтаст хэрэгтэй танилцаад яллах баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентра гоулд” компанийн техник руу буудсан.

Энэ хэрэг нь шийдэгдээгүй байхад буюу өнгөрөгч зургадугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргээр цагдан хоригдож байгаад батлан даалтад гарсан юм.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
gazar nutgaal gesen humuus, argaa l barsan, eh oronch humuus shuu, shuuh edniig hamgaalah lheregtei
2012-05-29
has:
Manai shuuhiin shuugch nar zuv shuudver gargana gedegt naidaj b.a. Munkhbayar nar yalna.
2012-01-28
sur:
ene humuusiin zuv yagaad gazar shoroogoo hamgaalj bolohgui gej
2012-01-28