Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2010 оны тавдугаар сард найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөгөөд мөчилсөн онц ноцтой хэргийг үйлдсэн Н.Мөнх-Оргил хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргахаар болжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 125.2, 126.3, 91.2.6 91.2.10, 91.2.15-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон юм.
Тэрбээр “ Би гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдүүлж байна” гэж бүх шатны шүүхэд давж заалдсаар Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Түүнд холбогдох хэргийг хоёр шатны шүүхэд дахин хэлэлцэж ялын дээд хэмжээ оноосон. Тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө хэлмэгдсэн гэж байгаа аж.