Цагдаагийн ерөнхий газрынхан иргэдийг хүлээн авч уулзана
2012-01-30

Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 30-наас ирэх сарын 6-ны өдрүүдэд иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсохоос гадна  нийслэлийн цагдаагийн хүрээний алба, газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, ажлын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, 2012 онд дэвшүүлсэн зорилт, хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөхөөр болсон байна.

Түүнчлэн алба хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, санал, хүсэлтийг сонсч, бие бүрэлдэхүүний дунд сургалт зохион байгуулах, цагдаагийн алба хаагчид, удирдах ажилтны ажлын хариуцлага, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч зөвлөгөөн хийх аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зохион байгуулж байгаа уулзалт, ярилцлагад ямар хүмүүс очин оролцох нь ерөнхийдөө ойлгомжтой. Тэдний үг, үнэлгээнд хэт урамшиж тайвшрах, итгэж бодитой бус дүгнэлт хийх явдал гарч болох юм.
2012-01-30
Зочин:
Олон жил ажиллаж хийдгээ хийсэн ахмад ажилтнуудыг чөлөөнд нь гаргаж цагдаагийн байгууллагын дээд дунд шатны удирдлагыг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх цаг нь болсон байх шүү. Улс төртэй хутгалдсан элдэв хучин хүмүүсийг буцааж алба хашуулаад үр дүнгээ өгөхгүй дээ.
2012-01-30