Орхон аймгийн Засаг даргыг энэ сарын 9-нд томилно
2012-02-03

Орхон аймгийн засаг дарга Д.Оюунбатыг өнгөрсөн оны сүүлчээр нэлээдгүй шуугиулж ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүни й орыг залгах хүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханыг дэвшүүлээд байгаа билээ. Уг албан тушаалд Ё.Баярсайханаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Ц.Бат-Энх, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарын нэр дэвшиж байсан. Тэдгээрийн хэнийг Орхон аймгийн Засаг даргаар томилохыг энэ сарын 9-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэхээр болжээ.  
Shuud.mn
Сонин хачин
ter bayrsaikhan l bish bol hench yahav gej bga shyy bid
2012-02-05