Ургац хураалтаар түүхэндээ дээд амжилт тогтоолоо
2011-10-10

Энэ онд улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс,  97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын түүхэнд байгаагүй рекорд амжилт боллоо. Энэ нь Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбараа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн юм ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлээд “Ерөнхий сайд танд болон Засгийн газартаа нийт тариаланчдынхаа өмнөөс талархаж байна” гэлээ. Ажлын амжилт, үр дүнгийн талаар таатай сайхан мэдээлэл хүлээн авсан Засгийн газрын тэргүүн С.Батболд, газар тариалангийн салбарынхан маань онцгой амжилт гаргалаа. Тариаланчид, ногоочид, механикжуулагчид болон ургацын ажлыг зохион байгуулсан салбарын төдийгүй орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газар, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ. Эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэг хамгийн чухал. Энэ бол манай улсын аюулгүй байдлын төдийгүй хөгжлийн баталгаа юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ. Хүнсний хангамж гэдэг дэлхий нийтийн асуудал болоод байгаа ийм үед  Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй үр тариа, хүнсний ногоо, гурил экспортлогч орон болох зорилт тавьж ажиллах учиртайг Ерөнхий сайд тодотгоод манай улс дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой “давхих нь” манай улсын хөгжлийн нэг багана, тэнхлэг юм гэдгийг онцоллоо. Авсан зорилтоо бид энэ жил ажил хэрэг болгож чадлаа. Одоо ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд эдгээр бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын туршид чанартай хүргэхийн төлөө гол анхаарлаа хандуулахад аж ахуйн нэгжүүд анхаарах учиртай. Тээвэрлэх, худалдах, борлуулалтын ажилд Засгийн газар эрх зүйн бөгөөд зохион байгуулалтын хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ард иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр тогтмол, тогтвортой үнээр хангаж чадаж байж энэ амжилтын үр дүн гарах учиртай гэдгийг анхааруулсан юм. Хэд хэдэн аймаг онцгой амжилт гаргасныг Ерөнхий сайд дурдаад Сэлэнгэ аймаг 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэнэ. Төв аймаг энэ жил түүхэндээ байгаагүй их ургац авсан. Булган аймаг үр тарианыхаа тоо хэмжээг эрс нэмэгдүүллээ гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ зориуд тэмдэглэлээ. Ерөнхий сайд өнгөрсөн хавар тариалалтын ажилтай Төв аймагт, харин өнгөрсөн сард ургац хураалтын ажилтай танилцаж Сэлэнгэ, Төв аймагт ажилласан юм. Тэрбээр энэ тухайгаа тэмдэглээд манай тариаланчид хичээл зүтгэлтэй ажилласны үр дүн гарлаа. Энэ намар ургацаа богино хугацаанд шуурхай хурааж, ажлаа сайн зохион байгуулж, өгсөн үүрэг даалгавар, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүсэнд нь талархаж байлаа. Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын 3” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг зохион байгуулалт сайтай хэрэгжүүлсэн, хамтын бүтээлч ажлын үр дүнд ийм амжилтад хүрснийг тодотгоод хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ гэлээ.
Shuud.mn
Сонин хачин
FKCY0q , [url=http://btszclegvqdp.com/]btszclegvqdp[/url], [link=http://xszqiepgvgzs.com/]xszqiepgvgzs[/link], http://upoyziiysyky.com/
2011-12-05
ff1E7K rfaodqzsrezv
2011-12-01
Ab fab my gooldy man.
2011-11-26
9lNE7z , [url=http://cpgncjapoqat.com/]cpgncjapoqat[/url], [link=http://uybfqdsqmfog.com/]uybfqdsqmfog[/link], http://eqpxkekxbypq.com/
2011-11-25
How neat! Is it ralely this simple? You make it look easy.
2011-11-24
I cnanot tell a lie, that really helped.
2011-11-24
What a great resoruce this text is.
2011-11-23
Сайхан байна. Монгол төрийн минь сүлд өршөөг. Болохгүй юмыг шүүмжилж болноо хүмүүсээ. Гэхдээ шүүмжлээд байхын оронд дэмжээд зээл аваад гар, хөлөө, ухаанаа хөдөлгөөд хувийн зоорь бариад бизнес хийгээ ч ээ. Төр хий гээд байвал удахгүй коммунизмдаа, соц-змдаа эргээд бүх юмаа нийгэмчлээд очицгоогоод залхуураад хэрэлдээд нураагаад суугаад байцгаая. Эсвэл гараа хөдөлгөөд хийцгээ. Төр нь хурдан зээл өгөөд хийлгэ, хүнд суртал гаргаад мэдэмхийрээд, худлаа яриад байхаар. Ойлгоцгоов уу малуудаа.
2011-10-13
FKCY0q , [url=http://btszclegvqdp.com/]btszclegvqdp[/url], [link=http://xszqiepgvgzs.com/]xszqiepgvgzs[/link], http://upoyziiysyky.com/
ff1E7K rfaodqzsrezv
9lNE7z , [url=http://cpgncjapoqat.com/]cpgncjapoqat[/url], [link=http://uybfqdsqmfog.com/]uybfqdsqmfog[/link], http://eqpxkekxbypq.com/
What a great resoruce this text is.