Жижиг, дунд бичил бизнес эрхлэгчид хамтрахаар болов
2012-02-06

Сүхбаатар дүүргийн “Иргэдийн хөгжлийг дэмжих жил-2012” жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд дүүргийн 200 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон бөгөөд тэдгээрээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Сүхбаатар төв”-д үйлдвэрлэлийн чиглэлээр ажлын байр хүссэн 20 иргэний бүтээлийн үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчлахаас гадна хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах талаар болон 2012 онд гадаад, дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэн, яармаг худалдааны тухай мэдээлэл хүргэж, чадваржуулах сургалтуудын талаар гарын авлага материалаар хангалаа. Зөвлөгөөнд дүүргийн удирдлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн нэгдсэн холбоо, АДРА олон улсын байгууллага, ХААН банкны инкубатор төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, Логистик тээврийн менежментийн профессорын багийн дэд профессор Доктор /PhD/ , Жижиг дунд бизнесийг дэмжих сургалт, судалгааны инкубатор төвийн тэргүүн Б.Батбаяр, КТМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци төвийн дэд захирал доктор профессор Л.Оюунцэцэг нар оролцож жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэлүүд тавилаа.
Shuud.mn
Сонин хачин