Хотын дарга үүрэг болголоо
2010-12-07

Хотын дарга таггүй худаг, траншейны асуудлыг даруй шийдвэрлэж, бүгдийг нь тагтай болго гэсэн үүргийг холбогдох хүмүүст өглөө. Дулааны шугам сүлжээний газрын харъяанд байдаг худгууд нь ихэвчлэн автозам дагуу байрладаг. Зам дагуу байрласан 80 гаруй таггүй худгийг энэ 7 хоногт багтаан тагтай болгох аж. ОСНААУГ-ынхны хийсэн тайлбараар тус газрын мэдлийн 20 гаруй таггүй худгийг мөн л энэ 7 хоногт тагтай болгох  гэнэ. Харин халаалтын зуухны ашиглалтын газрын мэдэлд 47 худаг   бүгд тагтай аж.

Гадаа хүйтэрсний улмаас тэнэмэл, орон гэргүй иргэд траншейнд хоноглох нь ихэсч тагийг  нь онгорхой орхих, хаягдал төмөр авдаг газруудад тушаах зэргээр ийм байдал үүсгэдэг байна. Харин Ус сувгийн удирдах газрынхан энэ байдлыг таслан зогсоох үүднээс хүндрүүлэгчтэй ширмэн тагийг урд хөршид захиалан оруулж ирж, хуучин тагийг хүндрүүлэгчтэй тагаар сольж байгаа ажээ.

Н.Цэндээ
Shuud.mn
Сонин хачин