Нугараач охиныг гэмтээсэн багш шүүгдэж байна
2012-02-07

Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр 12.00 цагаас  уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланд холбогдох хэргийн  шүүх хурал эхэллээ. Анхан шатны шүүх хурал нь гурван удаа товлогдож хойшилсон  Г.Энх-Амгаланг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181.3-т зааснаар  буюу онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр  ялллагдагчаар татжээ. Сургагч багшийн гэм бурууг хэлэлцэж буй  шүүх хурлыг шүүгч Н.Нарантуяа даргалж, улсын яллагч О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцож байна.
Shuud.mn
Сонин хачин