Миранда Керр нүцгэн зургаа авахуулжээ
2011-10-11

Энэ оны эхний сард нярайлж, анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Миранда Керр усны хувцас ч өмсөлгүй зураг авахуулжээ. Harper s Bazaar сэтгүүлд зориулан авахуулсан чармай нүцгэн зураг дээр Миранда Керрийн бие галбир төрсний дараа огт эвдрээгүй нь тод харагдана. Энэбол тус сэтгүүлийн ирэх сарын дугаарт нийтлэгдэх зураг юм. Зураг дээр Мирандаа нэгэн зочид буудлын өрөөний орон дээр хэвтэнэ. Тэрээр хэд хэдэн бугуйвч, ээмэг зүүсэн нь бараг 60 мянган ам.долларын үнэтэй эд аж. Дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг, жүжигчин Орландо Блумын гэргий Миранда Керр нялх үрээ одоо хүртэл хөхөөрөө хооллож байгаа гэдэг. Тэрээр амаржснаасаа хойш л бие галбираа огт эвдрээгүй гэдгийг нотлон харуулах гэсэн шиг олон тооны зураг авалтад орж, загварын тайзнаа ч гарсаар байгаа билээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин